Ойрад түмний их наадам

Дөрвөд, баяд, захчин, торгууд,хотон, үзэмчин, урианхай, мянгад зэрэг ойрад угсаатан үндэсний хувцсаараа гоёж нийслэл хотынхоо төв талбайд цугларчээ. Тэд Ойрад Монголын “Их Хөгсүү” ардын урлаг, соёлын анхдугаар их наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн нь энэ юм.

Дэглий цагаан уул

Оргил оргилын хаан суудал Орших өөдлөхийн даллагатай Дөрвөд далай хааны нутаг аа

Элистэй хот

Халимагийн нийслэл элистэй

Галдан Бошигт хаан

Эсэн тайш хааны 12 дахь удам Зүүн гар улсын хаан

Юмжаагийн Цэдэнбал

БНМАУ-ын улсын баатар, Хөдөлмөрийн баатар,Маршал Ю.Цэдэнбал монголын төрийг тасралтгүй 44 жил удирдсан хүн юм.

Friday, November 11, 2011

Захчин

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.
Захчингууд 1754 онд Манжид эзлэгдэж Халхын Засагт хаан аймгийн гүн Цэвдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдаж байгаад 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу дөрвөн сум болгон, язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ.
Маамад нь хошой чин вангийн зэрэг, сэцэн тайж гэж алдаршсан заргач Хүнгүйн ач болно. 1775 онд дээрх захчин хошууг мөнөөхөн Цэвдэнжавын харъяанаас гаргаж Ховдын амбанд захируулсан бөгөөд 1801 оноос Ховдоос Гучен хот уруу залгамжилсан өргөөний албан хаах болжээ.
Манжийн ноёрхлын үед захчин хошуу дараах 4 сум болж байв.
Үүнд:
Захчин даагийнх нь

1. Бичгийн мээрэнгийн сум (Ховд Манхан)
2. Гүүж зангийн сум (Ховдын мөст)
3. Балжинням захирагчийн сум (Зэрэг Манханы хагас)
4. Жанцандаржийн сум буюу хойд сум (Манхан) Хошууны төв нь Хойд сумын нутаг Төгрөгийн хүрээн дээр (Манхан) төвлөрч байв.

Захчин нөгөө хошуу нь Гүний Хошуу (Үенч) болно. Энэ хошууны төв Үенчийн цагаан Түнгэ гэдэг газар оршиж байсан байна. Захчин хошууны гүнгүүд нь: Бөх Маамад, Жалцан, Менетиш, Тогтбат, Цээрэнбазар гүн гэж байжээ.
Захчины даа нар нь: Жанавагдаа, Дансран, Сүрүмгой, Цэдэндорж, Шажинбат, Хува, Сүх, Зантуу, Далантай, Нямдэлэг, Самбуудаа эдгээр болно.

Захчин гүний хошуунаа 1762 онд захчин Даагийн хошуунд Төгрөгийн дацан байгуулагдан, 1808 онд Бодончийн дацан, 1838 онд Зэрэгийн дацан тус тус бий болжээ.

Богд хаант Монгол улсын үед захчин хошууд нь Дөрвөдийн Үнэн зоригт ханы аймагт харъяалагдаж явжээ.

Захчины умард хошууг шилийнхэн, өмнөд хошууг говийнхон гэлцдэг. Захчин нь 16 тамгатай 30 орчим овог (элхэн) болох бөгөөд тэдгээр нь одоогийн Ховд Алтай, Үенч, Зэрэг Манхан, Мөст сумнаа тархжээ.
Үүнээс зарим овгийг дурдвал Донжооныхон, Данжааныхан (Үенч, Алтай) Шурдаанхан, Баярынхан, Эмчийн хэн (Алтай сум), Хэрэйд, Цагаан яс, Аатынхан, Бурд тариачин, Адсангынхан, Тавагзааныхан, Нохойнхон, Хотонгууд (Зэрэг, Манхан, Мөст, суманд) бас Хурмуштынхан, Мухлайнхан гэх мэт элхэнүүд байжээ.

Өөлд

Ойрад монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь өөлд юм. Өөлд гэдэг нэрийг ойрад хэмээх үг сунжирснаас үүссэн гэлцдэг. Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг.

Баруун монголын нэгэн гол ястан болох Ховдын Өөлд бол XVII зууны эцсээр бүх ойрадын хаан цорос овогт Галдан бошигт Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан үүсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос Өвөр Монголын Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн ирсэн нь одоогийн Ховд, Эрдэнэбүрэн сумын өөлдүүд болно.

Харин Орхонд үлдэгсэд нь Халхын дотор удаан сууж, халхажсан Архангайн өөлд /хуучин Сайн ноёнхан аймгийн сүжигт бэйс Өөлд Шаа бэйсийн хошуу буюу одоогийн архангай аймгийн Өлзийт Хотонд, Өгийнуур сум/ болно.

Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан хойд, Шар Хойд, Бургуд, Харбургуд, Тольтон бургуд, Андуу шавь нар, Жисэн шавь нар, Барилга шавь нар, Тайчууд, Ноён цорос, Нохой цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог /хэрэй цувдаг/, Хулхай цодог /Хойд цодог/, Тоос, Егөс, Авгас, Элжигэд, Энхэ, Махчин хэрэй, Өтгөс, Шар монгол зэрэг овог бий.

Thursday, November 10, 2011

Торгууд

Монгол нэгэн аймаг. Одоо Монгол улс, Оросын холбооны улс, БНХАУ-д бүлгээрээ оршин амьдардаг. Торгууд нь Хэрээдийн Ван xаны торгон цэргийн зохион байгуулалтаас анх үүссэн ба Монголын Их Гүрний бүрэлдхүүнд оролцон эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай. Тэд урьд нь Хангайн нурууны зүүнтэйгүүр нутаглаж байсан байна.
    Image

Торгууд гэдэг нэрийн тухай анх  ,, Монголын Нууц Товчоо ,,-нд  тэмдэглэхдээ Хэрээдийн Ван хан мянган турхагууд цэрэгтэй цэрэгтэй байсан бас Хамаг Монголын хаан Тэмүүжин ,, далан турагууд ,, цэрэгтэй байсан гэжээ. Энэхүү турхагууд, турагууд гэсэн үгийн үндэс нь турхаг буюу ,, -ууд ,, нь олон тоо болгон санаа илтгэсэн нөхцөл аж. Турхаг нь тураг, том биерхүү гэсэн утгатай монгол үг. Эл уг нь эдүүгээ хэлний хөгжлийн явцад богиносон тураг болоод турхагууд гэсэн үг сунжиран Торгууд нэр үүссэн бололтой.
  
Ойрад Монголын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэрргүүлэгч Хоо өрлөг  ХVII зууны эхээр Цорос  ( Өөлд ) зэрэг аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас  Ижил мөрний савд нүүдлэн нутаглаад улмаар Хаант Орос улсад дагаар орсон одоогийн Халимаг улсын цөм болж байж. Хаант Орост дагаар орохоос өмнө нүүдлэн очсон газартаа оросуудтай найрсаг харилцан, XVIII зууны эцэс хүртэл бие даасан аймаг улсын байдалтай байлаа. Торгуудын нэг хэсэг нь хуучин нутаг Тарвагатайн газраа Зүүн гарын хаант улсын мэдэлд захирагдан суусан бөгөөд ХVIII зууны дунд үеээс Зүүн гарын хаант улс мөхөж Манж нар Тарвагатайн монголчуудыг байлдан дагуулах үед тэнд нутаглаж байсан Торгууд тайж Шийрэн (Шайрин) 1758 онд 10 000 албат өрхөө дагуулан Ижил мөрөн рүү одож тэнд 20-оод жил суув. Ингээд мөнөөхөн Шийрэн (Шайрин) болон бусад торгууд тайш Уваш ( Халимагийн хаан байсан ) нар харьяат  албатынхаа хамт дөрвөн Ойрадын хуучин нутагтаа 1771 онд иржээ. Тэр цагт Манж нар Зүүн гарын хаант улсын газрыг эрхэндээ оруулсан байв. Тэгээд Манж нар 1771 онд торгуудыг хуучин, шинэ гэж ялгаварлаж хуучинд нь Ижил мөрөн рүү эрт явсан Хоо өрлөгийн угсааны ноёдын албат нарыг оруулан , Үнэн сүсэгтний чуулган хэмээн нэрийдэж, дөрвөн зам хувааж 10 засаг хошуу болгож одоогийн БНХАУ-ын Синьцзян (шинэ хязгаар)-т суулгасан ба шинэ торгууд нь 1750-аад онд Тарвагатайгаас нүүдэллэн одоод буцаж ирсэн Эзэнээ тайшийн удмын ноёдын харъяатуудыг багтаан Чин сэтгэлтийн чуулган хэмээн нэрлэж 2 засаг хошуу байгуулж, Ховдын Манж сайдад захируулсан нь эдүүгээ Монгол улсын Ховд аймгийн Булган аймгийн торгууд юм. Үүнээс Үнэн сүсэгтний чуулганыг Хоо өрлөгийн угсааны Уваш ноён захирч Зоригт xан цол шагнуулан Харшаар, Xовог сайр, хүр Хар ус, Цинхай, Эзэнээ голоор хүн ард нь нутаглах болжээ. Нөгөө Чин сэтгэлтийн чуулганд харъяалагдсан нэг xэсэг нь Булган, Чингэл, Цагаан гол, Хавтага, Өрөнгөөр нутаглаж, зарим нь Тарвагатайд суурьшжээ. Эднээс Булган голын торгууд нь 1771 оноос хойш Xовдын сайдад захирагдан 1773 оноос Булган голын сав Хавтага, Байтаг, Өрөнгөд батлан сууж , тэдний захирагч Шийрэн (Шайрин) ван нь Чин сэтгэлтийн чуулганы дарга болгож Зүүн гарыг даан, даргын тамга олгож 1773 оноос эхлэн үе улируулан залгамжилсан бол баруун гарыг нь баатар Уваш ханы хүү Шар хүүхэн бэйсээр мэдүүлэн хошууны бэйс өргөмжилж Учралт цол шагнан 1773 онд чуулганы дэд дарга тавьж засгийн тамга олсоноор Булганы торгууд нь  2 хошуу болж байршсан нь Булганы торгуудын ван, бэйсийн хошуу ажээ.
  
Торгуудын ноёд нь эртний монгол аймаг Хэрээдийн ван хааны удам угсаа гэгдэх Мэргэн эрхтний хойчис Бойгоо өрлөгийн үр Зулзаган өрлөгийн хүү Хос өрлөгийн удмынхан болохын зэрэгцээ Хоо өрлөгийн хүү Шүхэр дайчингийн ач гуч нар нь Халимагийн хаад Аюуки хан, Цэрэндондог хан, Дондог-Омбо хан, Дондогдаш хан, Уваш хан гэх мэт болноо. Тэгвэл Шийрэн ( Шайрин) тайжийн харъяат албат нар нь Хэрээдийн ваны 14 дахь үеийнх ба голдуу Булганы торгууд.
  
Торгуудын 2 хошуунд дагалдах маягаар хошууд нар нэг хошуу гэгдэх боловч үнэн хэрэг дээрээ ,, хондого,, байсан билээ. 1772 онд Манжийн хаанаас тэдэнд тусгайлан нутаг олгосон нь сурвалж бичигт ,, Торгуудын жүн ван Шийрэн (Шайран) үг дагаж орсон...  Булган,Чингэл, Цагаан гол, Хавтаг, Өрөнгийн зэргийн газрыг түүнд шагнаж нутаглуулав. ,, гэсэн байдаг.
  
1792 онд торгууд бэйсийн харъяанд явсан хошууд тайж Буянхишигт нутаг олгон 1800 оноос тусгай хошуу (хондого) болгожээ. Хошуудын ихэнх нь Хөх нуурт нуурт нутагладаг бөгөөд Ижил мөрний халимагийн дотор нилээд болох ба монгол дахь нь эд болно. Тэд нар нь голчлон хошуудын Баатад овгийнхон аж. Угтаа хошууд нь Хабат Хасарын үр Энхсүмбэр тайжийн угсааны Эрх Төмөрийн 3-р үеийн ач Ханхонгорын ноёны хүү Байбагас баатрын үр удмын ноёдын харьяат аймаг болно.
  
Ийнхүү торгууд нь 1771 оноос эхлэн одоогийн нутагтаа байрлан суурьшсан бөгөөд 1783 оноос Хөцөс уул, Хар хэмээх газрыг цагдан байцаах харуулд суух болсон ба тариалан, мал аж ахуй, ан гөрөө эрхлэн амьдарч иржээ.
   
1899 он гэхэд торгуудын үлэмжхэн хэсэг нь Булган, Цагаан голын эх, Тарвагатайнд нилээд нилээд суурьшиж  байсан бөгөөд эдгээр нутаг нь Монгол, Хятад хоёр улсын одоогийн хилийн дагуу нутаг юм. Түүнчлэн Тарвагатайн торгуудыг ,, цоохор торгууд ,, , Булган голын торгуудыг ,, үндсэн торгууд ,, хэмээн тэмдэглэсэн байдаг.
  
ХIХ зууны эхэнд торгуудын 2 хошуунд захирагч, мээрэн, сумын занги тус бүр хошоод, залан, занги тус бүр нэжгээд алба үзэх өрх 900 байжээ. Торгууд нар бэйл, гүн, буюу ах дүү хоёр ноён хоёр хошуу захирч дотроо таван суман болон манжийн захиргааний  зэрэг  дэвээр вангийнхан, бэйсийнхэн, бэйлийнхэн, тайжийнхан гэхчилэн нэрлэгдэж 20-р зууны эхээр тодорхой нэр бүхий хүмүүс тэднийг захирч байжээ. Торгууд хошуудын зохион байгуулалт нь халх хошуудтай нэгэн адил байсан. Торгуудыг хил орчмийн газар байлгаж албан татвар төлүүлэхийн зэрэгцээ ХХ зууны эхэнд Шар сүмд 250 гаруй цэрэг алба хааж байсан тухай Г. Е. Грумм Грижимайло тэмдэглэн үлдээсэн байдаг.
   
Торгууд хошуунууд нь 1912 оноос Богд Хаант Монгол Улсад дагаар орж харъяалад нь багтаж байгаад Ардын засгийн үед 1925 оноос Ховдын сайдын газар захирагдан Чандмань уулын аймагт давхар хамаарагхдаж байв. 1929 оны 11-р сард торгууд хошууны төлөөлөгчид, ардуудын хамтарсам анхдугаар хурлаас торгуудын гурван хошууг нэгтгэж ,, Булган мандал бүрэн хан уулын хошуу ,, хэмээн нэрийдэж , тамгын газрыг Баян судал гэдэг газар суурьшуулахаар тогтсон байна. 1931 оноос Ховд аймгийн харъяат Булган сум гэгдсээр одоо хүрчээ. Булганы торгуудын дотор Шаранхуд (Ширэнгүүд), Баргас, Бургуд, Шарнууд, Хэгэрид, Хэрээд, Шарас Замад (яамад), Мэргэд, Хойд, Хотдууд ( хасагууд), Бурдууд, Хошууд (Авжийнхан, Багшийнхан, Баатад, Егөс), Гучин өрх элхэнүүд буй.
   
Булганы торгуудын хошуу нутгийн байрлалыг одоогийн засаг захиргааны хуваариар жишиж үзвэл :
- 1-р бригадын нутаг - Хагшаал хавиар байх ба тэнд Хошууд, Тайжийнхан...
- 2-р бригадын нутаг - Тошилтоор бол хожим нутагласан Xасагууд ...
- 3-р бригадын нутаг - Булган голын дагуу Бэйлийнхэн...
- 4-р бригадын нутаг - Шархулсанд Вангийн торгууд, болон 1944 оноос нутагласан Ховог сайрын торгууд...
- 5-р бригадын нутаг - Энд Бэйлийн торгууд сууна.
     
Булган голын торгууд хошууны нутагт суулд ирж нутагласан ястан угсаатан гэвэл Ховог сайрын торгууд,цөөн тооны хасаг болно. Ховог сайрын торгууд нь Ховог гол, Сайр хэмээх уулаар нутаглан сууж байсан Бага Цоохор торгууд гэгч болно. Их Цоохор торгууд гэдэг нь Харшаар, Эрээн хавирга гэдэг газар 54 сум болж байжээ. Түүнээс гадна Ил гэдэг газар 14 сум торгууд бий.

    Ховог сайрын торгууд нь хуучин 3 хошуу болж байжээ. Үүнд:
- 1. Он (Ван)-гийн хошуу - Их бага зүүн баруун сум.
- 2. Зургаан суман хошуу ( их бага зүүн баруун, шимнэр шавь нар), хошууд зэрэг 6 сумтай
- 3. Засгийн хошуу ( Боорс, Жалайхан, Гэхэрэн, Мааныхан зэрэг 4 сум ) болох ба 3 хошууг Он (Ван) нь ахлан Өрөмчийн жанжинд захирагдаж байжээ. Ингээд 1944 онд Пагва хэмээх хүний удирдлагын доор Монгол руу шилжин нүүж Булганд нутагласан байна.

     ,,  Ховог голын ус нь
         Хоёр хургун (хуруу) тостой
         Хоёр цоохорын залуучууд
         Нийц болон оюутай...,,,     Цоохор торгуудын тухай дууны хэсгээс

Wednesday, June 8, 2011

Баяд

Баяд ястан нь монгол, тvрэгийн дотор нэлээд тохиолдох бєгєєд монгол угсаатны халх, євєрлєгч, буриад, ойрадын аль алинд оролцдог яс юм. Монголын Баяд эртний євєг дээдэс бол XII-XIII зууны vед Жида Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мєрний зvvнтэйх Зэд гoлоос урагш тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж шинжээчид vздэг. Баягуд аймаг нь Монголын эзэнт гvрний vед тvvний бvрэлдэхvvнд оролцож яваад хожим нэг хэсэг нь зvvн Монголын халх, євєр монгол болон ойрад монголын дєрвєд зэрэг ястны бvрэлдэхvvнд оролцох болсон ажээ. Энд єгvvлж буй Баяд бол Дєрвєн Ойрадын холбоонд оролцон явж Зvvн гар улс эвлэрэх vес Дєрвєдтэй нэгэн хамт Заг Байдрагт хэсэг байгаад 1754 онд Увс нуурын ємнє дорно ба Тэс голын адгаас ємнєд Нарийн гол, Тогтохын шил, Хан хєхий ар єврєєр Хяргас нуур хvртэл нутаглан Дєрвєдийн Тєгс хєлєг Далай ханы аймагт захирагдсан 10 Баядын хошуу болжээ. Тэдгээр нь одоогийн Увс аймгийн Малчин сум (Жонон бэйл, Эрх мангийн хошууд), Хяргас сум (Дайчин ван, Баатар бэйл, Саруул жажин гvний), Тэс ñóì (Жанжин гvн, Дандар гvн, Пандиа бэйлийн хошуу), Зvvнговь ñóì (Тїшээ гvн, Эрдэнэ гvний хошуу) болно.
Мєн Баядын дотор дараах яс (элхэн) бий. Vvнд: Шангас, Борлууд, Харнууд, Цагаагчууд, Тайж нар, Цагаанууд, Тахианар, Ноггн тугийнхан, Бvлчин жасыг хан, Хошууд, Булгадар, Харагчууд, Галзат шарнууд, Хасгууд, Бvрдvvд, Хотдууд, Тавнакгууд, Салдан долоон, Сарагжин Долоон, Чамхин, Баарингууд, Баяд гэх зэрэг болно. Vvнээ тэмдэглэхэд Баяд аймгийн Увсын газар анх тэргvvлэн ирсэн Жюн ван ван Цэрэнмєнх хэмээгч нь эртний Ойрадын хаан Цорос овогт Тогоон тайшийн залгамчир Борнагалын удмын Далай тайшийн дєтгєєр хvv Бибvшийн угсааны хvн болно.
Баядууд нь эртнээс нааш мал аж ахуйг голлон эрхэлж ирсний дээр ардын баатарлаг туульс, бvжиг биелгээ зэрэг язгуур урлагийн талаар ихээхэн алдартай аж.

Sunday, May 15, 2011

Тархины нууц

НЭГ. 9 метрийн урт биетэй Стезорус үлэг гүрвэлийн тархи гэхэд грек самарны хэмжээтэй 70 грамм байсныг эрдэмтэд тогтоосон байдаг.  
ХОЁР. Тархины хамгийн эрчимтэй хөгжил хоёроос арван нэгэн насны хооронд явагддаг.  ГУРАВ. Хүн хэдий хэр боловсролтой тусмаа өвчин бага тусдаг. Оюун ухааны байнгын үйл ажиллагаа тархины хөгжлийг хурдасган өвчин тусахгүй байх хамгаалалт болдог онцлогтой.  ДӨРӨВ. Нэгэн хэвийн дадал болсон оюуны хөдөлмөр тархины хөгжилд муугаар нөлөөлдөг. Аль болох өөр төрлийн зүйлийг сонирхох нь тархийг улам эрчимтэй хөгжүүлэхэд тусалдаг гэж эрдэмтэд үздэг. Таны шууд бус удирдлагаар ойр орчинтойгоо харьцаж байгаа нь /жишээлэхэд хурим хийх гэх мэт/ тархины давхаргуудын чинь хамгийн эрчимтэй ажиллаж байгаагийн нэг илрэл юм.  
ТАВ. Аливаа зүйлийг тусган хүлээж авах сэтгэхүйн үйл ажиллагаа цагт 288 км хурдтай тархинд буудаг. Хөгшрөх тусам энэхүү хурд 15 хувиар буурдаг.  
ЗУРГАА. Дэлхийн хамгийн том тархины донорын түүх бол Америкийн нэгдсэн улсын Миннесота мужын Манкотын шашны сүм юм. Тэндхийн 700 хандмаа талийгаач болохдоо шинжлэх ухаанд тус болохын үүднээс тархиа ашиглах гэрээслэл үлдээжээ.  
ДОЛОО. Оюун ухааны дээд чадавхийг судалдаг төвд дэлхийн оюун ухааны дээд чадавхитай хүнээр Миссури мужын Мач Вес Савант хөвгүүнийг тодруулжээ. Тэр хүү 10 орчим настайдаа 23,3 настай хүн шиг сэтгэж байжээ. Үүнийг оюун ухаан, уураг тархийг судлалын төвөөс зохиодог маш нарийн шалгалт шүүлэгтэй эрдэмтдийн судалгаагаар тодруулдаг. Энэхүү шүүлэгт нийт оюуны өндөр чадавхитай 30- аад хүн ордог бөгөөд тийм хүмүүс сая хүнд нэг л байдаг гэнэ. 10 настай хүү авах ёстой 48 онооноос 46 авсан байна.  Тархи бол агуу эрхтэн. Тархинд баярлаж, тархинд талархаад баршгүй.

Дөрвөд

Монголын олон ястнуудын нэг. Монгол улсаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс болон БНХАУ-д олон тооны дөрвөдүүд амьдардаг.

Монгол улсад амьдарч буй дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Тариалан сумуудад, Ховд аймгийн Дөргөн,Мянгад, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумдад, Увс аймгийн Завхан суманд нэг баг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд "онгоцны дөрвөдүүд", Мянгад суманд нэг баг дөрвөдүүд амьдарч байна. Мөн социализмын үед атар эзэмших, аж үйлдвэржүүлэх зорилгоор, 1990 оноос хойш зах зээлд ойртох зорилгоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Дорнод, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тарж суурьшсан байна.
Дөрвөдүүд бол Монголын эртний аймгийн нэг. Монголын нууц товчооны 11-р зүйлд Дува сохорын 4 хөвгүүн эцгийгээ нас барсны дараа Добу мэргэнийг авгаа гэж үзэхгүй албатаа аван салж нүүн дөрвөд овогтон болов гэжээ. Дува сохорын дөрвөн хөвүүн Доной, Догшин, Эрх, Эмнэг нарын удам угсаа бол дөрвөдүүд. Добу мэргэний удам бол Чингис хаан. Тэгэхээр дөрвөд, боржигон 2 бол монгол угсаатнууд.

10-р зууны үед Дува сохорын 4 хүүгийн албатууд Енисей, Эрчис мөрний хавиар, 12-р зууны үед дөрвөдүүд Халх гол улмаар Байгал нуурын ойролцоо ирж нутаглажээ. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулахад дөрвөдүүд ойрадын Хархируга, Хутагбэх, Дөрбэй догшин, Мөч бүдүүн ноёдын удирдлагын дор явж хүчин зүтгэсэн байна. Чингис хаан энэ гавьяа зүтгэлийг үнэлж ойрадын Хутагбэхтэй худ ураг болж өөрийн охин Цэцэгхэнийг Хутагбэхийн хүү Иналчид гэргийн болгон өгснийг түүхэнд тэмдэглэжээ.
Чингис хааны дараах үед дөрвөдүүд Алтай болон Ил тарвагатайд очиж нутагласан ажээ. Нэгэн үе бүх Монголыг нэгтгэн захирч их хаан ширээнд суусан ойрадын Эсэн тайш өөрийн ууган хүү Борнагалд дөрвөдүүдийг өгч захируулсан бөгөөд дөрвөдийн ноёд түүний удмын хүмүүс байдаг. 14-р зууны эхнээс дөрвөдүүд ойрадын дөрвөн гол аймгийн нэг болж түүхийн тавцанд гарч дотроо их, бага дөрвөд, баруун зүүн дөрвөд гэж хуваагдсан байна.

17-р зуунд Ойрадын их бутрал эхлэхэд дөрвөдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны удирдлагаар хошууд нар Хөхнуур руу нүүхэд дагалдан оджээ.Тэднийг өдгөө БНХАУ-ын Хөх нуурын мужийн Сог монгол буюу дээд монголчууд гэдэг.

Мөн их, бага дөрвөдүүд Далай тайшийн удирдлага дор баруун зүг нүүдэллэн Баруун сибирь, Ил, Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очиж нутаглахдаа Халимаг хэмээх нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ.
Үлдсэн дөрвөдүүд баядуудын хамт Алтайг даван нүүж Заг, Байдрагийн газар ирж 8 жил гаруй нутаглаж байгаад Жуудгай гэдэг хүнээр газар шинжүүлсний дараа Увс нуурын газар баядуудтайгаа ирж нутаглажээ. Увс нуурын баруун талаар дөрвөдүүд, зүүн талаар баядууд амьдрах болжээ.

Мөн БНХАУ-ын Хар мөрөн мужийн дөрвөдийн өөртөө засах хошуунд дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд эдгээрийг дөрвөдүүд Енисей мөрнөөс Халх гол, Байгаль нуур луу 11-р зуунд нүүдэллэн ирж нутаглаж байгаад баруун тийш нүүх үед тасран үлдсэн гэж үздэг.

17-р зууны үед Ойрадуудыг Манжаас хамгаалахын тулд торгууд, дөрвөд, өөлдүүдээс сайн эрсийг шилж гэр бүлээр нь захлуулан амьдруулснаар одоогийн захчин ястан бий болсон. Өөрөөр хэлбэл захчин ястан нь энэ гурван ястнаас үүссэн.

Монгол улсад амьдарч буй дөрвөдүүдээс төрийн тэргүүнээр 10 жил, МУ-ын 12 дахь ерөнхий сайдаар 22 жил, МАХН-ын даргаар 44 жил ажилласан Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал, улсын баатар Б.Гиваан, хөдөлмөрийн баатар Д.Батсуурь, Ц.Буниа, Н.Буянжаргал, Ц.Ганчимэг, Б.Дистэй, Б.Жанцансамбуу, Г.Тэгшжав, С.Цэвээн, С.Эрдэнэ, Жүдо бөхийн ДАШТ-ын мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын аварга, гавьяат тамирчин О.Балжинням, Гандан хийдийн тэргүүн хамба лам, эрдэмтэн Х.Гаадан, партизан Б.Алаг,Б.Аюур,Ц.Аюушжав, Ш.Бүргэлдэй, З.Бямба-Иш,Д.Гомбосүрэн, Б.Равдан, Б.Таяа, Б.Тогтох, М.Цулдган, Б.Цэрэв, Ү.Янжив, МУ-ын гавьяат цолтон М.Алтай, Г.Баазар, Б.Бадам, Т.Батзул, Ө.Нарангэрэл,Ц.Батнасан,Ё.Бат-Өлзий, Д.Баяраа, Г.Гомбожав, Ц.Дэмбэрэл, Ж.Лэгжмаа, Л.Моголдой, Д.Мөнхөө, Б.Норжин, Б.Оргой, Ж.Очир, Д.Пунцаг, Б.Сайнбуян, Т.Сономпэл, Б.Сумхүү, А.Таяа, Б.Хүүхээ, Ж.Цэвээн, Э.Цэрэв, Н.Цэрэн, социализмын үеийн төрийн сайд Ө.Бадрах, Б.Дэжид, Ц.Нансалжав, Р.Гүнсэн, П.Баатар, Т.Машлай, Ц.Молом, К.Чимэд, ардчиллын буюу 1990 оноос хойш үеийн төрийн сайд Э.Бямбажав, З.Батжаргал, Ж.Амарсанаа, Д.Насанжаргал, Н.Баяртсайхан, Ч.Хүрэлбаатар, С.Отгонбаяр, генерал Ц.Нансалжав, Б.Дэжид, Р.Гүнсэн, М.Хүрлээ, төрийн шагналт Ж.Гээзэн, М.Намсрай, К.Цагаан, Д.Янжив, Б.Баатар, акедамич Х.Цэрэв, шинжлэх ухааны доктор З.Омбоо, К.Цоохүү, Ж.Чогдон, М.Шагдарсүрэн, Г.Ширнэн, Б.Эрдэнэбаатар, Ө.Пүрэв, А.Нямаа, Б.Кукэ, С.Дамдинсүрэн, Х.Буян-Орших, Х.Батцэнгэл, эрдэмтэн С.Баатар, Б.Балган, Б.Батжаргал, Ш.Батсүх, Д.Бат-Эрдэнэ,Ж.Баянсан, Г.Баярсүрэн, Б.Биньеэ, О.Бирзана, Х.Буяннэмэх, А.Буянтөгс, М.Бэхтөр,Д.Гантөмөр, С.Гончиг,Б.Гончигсүрэн,Ц.Готов, Г.Даваасамбуу, Д.Даваасамбуу, Ц.Дамдинсүрэн,Ц.Даш, Г.Додон, Г.Долгорсүрэн, Ц.Жамбалсүрэн, Д.Жамц, Г.Жамьян, Ш.Жумдаан,Б.Катуу, А.Ламжав, Е.Моголцог, З.Мөнхөө, Г.Мягмаржав,Ч.Намжаа, Ц.Нанзад, М.Насанбат, О.Насанбат, Б.Насанжаргал, Д.Нямжав, Ц.Одонхүү, Ж.Октябрь, Д.Өлзийбаяр,Д.Өлзийсайхан, Ц.Пунсаа, Д.Пүрэв, Ж.Пүрэвжал, У.Рагчаа, Д.Рийзэн, Ж.Роозон,Н.Сайжаа, Т.Сайнжаргал, Т.Тойвгоо, Ч.Төмөрбаатар, Ч.Түмэндэлгэр, Д.Түмэнжаргал, Т.Цагаанбаньд, Т.Цэвэгмэд, З.Цэвээн, С.Цэвээндорж, Н.Цэрэн, Ц.Цэрэн, Г.Чимэддорж, Л.Чойбалсан, Л.Чулуунбаатар, Г.Элдэв-Очир, Б.Эрдэнэсүрэн, зохиолч Н.Батбаяр, А.Даваасамбуу, Д.Саманд, улсын арслан М.Мөнгөн, улсын заан Сүхбаатар, улсын харцага Г.Намсрайжав, улсын начин Ж.Гэлэг, Г.Даваасамбуу, Нямжав, Даваасамбуу, Эрхэмбаяр, Ю.Батаа, Насандэлгэр, алдарт туульч Ц.Зодов, Г.Хайнзан, дуучин С.Жавхлан, Оюунбилэг, Нисванис хамтлагийн Л.Энх-Амгалан, Бямбажаргал, Бямбажав зэрэг алдартай хүмүүс төрөн гарчээ.

Дөрвөн Ойрадын түүх

XV зууны тэргүүн хагасын Ойрад, Зүүн Монгол хоёрын тэмцэлд голдуу Ойрадууд ялдаг байжээ. Түүний гол шалтгаан нь тэр үед Ойрадын дотоод нэгдэл, зохион байгуулалт нь чанд байхад, Зүүн Монголын ноёд нь эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэж, төвийн захиргаа нь сульдаад байсантай холбоотой.
XV зууны эхэн үед Ойрадуудын хүчин сүрхий өсч Тогоон, Эсэн нарын эрх барьж байсан үед Ойрадуудын хуучин бүрэлдэхүүн болон газар нутагт зарим өөрчлөлт гарсан юм.
XV зууны тэргүүн хагаст Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнийг сурвалж бичигт, Чорос, Торгууд, Хошууд нэг Ойрад, Хойд, Баатууд Түмэн нэг Ойрад, Барга, Буриад нэг Ойрад, Өр Монгол нэг Ойрад болж явсан гэжээ.
Чорос нь угтаа Бөртэ чонын удмын Добу сохрын үр хойчис юм. Хошууны ноёд нь Хавт Хасарын угсааныхан байв. XV зууны хориод онд Хасарын долоо дахь үеийн ач Аригтөмөр, Өрөгтөмөр ах дүү хоёр албат харьяатаа булаацалдан эвдрээд, Өрөгтөмөр нь Хянганы баруун тал, Хөлөнбуйр орчмын нутгаасаа өөрийн албатаа дагуулан Тогоон тайшийг түшиж ирсэн ажээ. Хошууны нэр анх XIII зууны тэргүүн хагаст Монголын цэргийн зохион байгуулалтаас үүсч, хожим нь аймгийн нэр болжээ.
Торгуудын язгууртан нь Хэрэйдийн Ван ханы угсааныхан юм. Турхагууд гэсэн нь сунжирч, Торгууд болсон гэлтэй. Турхаг нь Тураг, биерхүү гэсэн үг бөгөөд эрт цагт хааны ордон болон бие хамгаалах торгон цэргийг тийн нэрлэж байв. Торгуудын ноён Амгалан 1420-иод оны орчим Бөхмөрөн хэмээх газраас Ойрадын тогоон тайшийг түшиж очиход, Тогоон түүнд харъяатаасаа 50 өрхийн хамт өөрийн охиноо хатан болгон өгчээ. Хошууд, Торгууд нар тийнхүү XV зууны эхээр Ойрадад нэгдээд, анхандаа хүч, нөлөө нь бага байсан тул Чоросын хараат байдалтай захирагдаж байжээ.
Хойдын ноёд нь Ойрадын Хутуга бэхийн үр сад байжээ. Хутуга бэхийн үр хүүхэд нь Чингисийн алтан ургаас тасралтгүй гурван үе хатан буулгасан учир тэдний “яс нь цайж, цагаан тугийн ноён болсон” гэж сурвалжид тэмдгэлсэн байна.
Хойд нь Их мянган, Өл түмэн, Алаг гулз, Цагаан туг хэмээн дөрвөн отгоос бүрэлдэж байв.
Баатууд нь баатар гэдэг үгийн олон тооны хураангуй хэлбэр юм. Угтаа мөн цэргийн зохион байгуулалтаас энэ аймаг үүсчээ. Түмэд нь бүр XII зууны сүүлчээс Ойрадтай зэрэгцэн оршин явсан бөгөөд XV зуунд Алтай хавьд нутаглаж, нэг хэсэг нь Ойрадын бүрэлдэхүүнд багтан явсан нь дээрх мэдээнээс тодорхой байна. Тогоон, Эсэн нар Сэлэнгийн адаг, Байгаль нуур хүртэлх газрыг эрхшээлдээ оруулж байсан нь Барга, Буриад нар Ойрадын бүрэлдэхүүнд нэг үе багтаж явсан гэдгээс мэдэгдэж байна. Өр Монгол гэсэн нь Зүүн Монголоос Ойрадын харьяанд орж захирагдсаныг хэлсэн бололтой.
XV зууны эхээр Дөрвөн Ойрад нь хоёр гарт хуваагдаж, Зүүн гарыг Адусын Алагтөмөр, баруун гарыг Баатуудын Хатантөмөр нар мэдэж явжээ.
Эсэн хааныг нас барсны дараагаар Алагтөмөр эсэргүүцэл этгээддээ ялагдаж, Эсэний хатан Жимэс, ууган хүү Хоргодос, Асудын Алагтөмөр чинсан нар Завхан гол хавиар нутаглаж байгаад удалгүй Алагтөмөр нас барав. Эсэн хааны ах Бат ван өөрийн үр хүүхдүүд, харьяатаа авч, Хами хавьд нутаглав. Харин Эсэнгийн хүү Өштөмөр Ойрадын үлдсэн хүн амыг захиран, Алтан уул, түүний өврөөр төвлөн сууж, тэндээс Хятадад нэвтрэх замыг эрхшээлдээ оруулах, мөн урьд нь Ойрадын мэдэлд байсан Ордос, Хөх нуурыг дахин эзэмшихийн төлөө Зүүн Монголын ноёдтой хэсэг хугацаанд тэмцэлдэж байгаад 1478 оны орчим нас барав. Түүний дараа Хэшиг өрлөг Ойрадыг толгойлж, Гурван харуулын Урианхай нартай холбоо тогтоохыг оролдож байгаад 1486 онд нас баржээ. Түүний суурийг Архан залгасан боловч зарим ноёд Ашийг «хамаг тайш» хэмээн өргөмжилснөөр тэр хоёр хоорондоо тэмцэлдэж, Архан чинсан нь Бархөлийн хавь газрыг эзэлжээ.
Чоросын нэгэн ноён Бүрэнаялгуу нар Цагаан, Алдар зэрэг нутгийг эзлэн, өөрийн харьяат аймгаа «Өөлд» хэмээн нэрийджээ. «Өөлд» нь өсгөлүүн, биерхүү гэсэн утгатай үг гэж эрдэмтэд үздэг. Чоросоос тасран гарсан нэг аймаг Ойрадын дотор ингэж буй болжээ. Урьд нь Ойрадын бүрэлдэхүүнд хүчээр оруулсан Зүүн Монголын зарим аймаг (Өр Монгол) XV зууны  сүүл хагаст Ойрадын хүчин сульдахад гарсан учир тэдний оронд XV зууны эцсээс Өөлд нэг Ойрад гэгдэх болсон бололтой.
Ойрадын ноёдын эрх мэдэл, харьяат ардаа булаацалдсан тэмцэл даамжран 1490-ээд оны дундуур Өөлд, Чорос хоёр хоорондоо дайтжээ. Тэдний дотоодын энэ зөрчлийг Турфаны уйгуурууд далимдуулан XVI зууны босгон дээр Өөлдийг дайлсан бололтой. Тэдгээр өөлдүүдийн ихэнх нь баруун тийш нүүдэллэн холжээ. Сурвалж бичигт энэ тухай: “Өөлд...чиг үгүй жилийж, Кызылбашид одож шингэв” гэжээ.
XVI зуунаас Ойрадын Хошууд, Торгууд зэрэг аймгийн хүн ам нь нэлээд олшрон мал сүргийн тоо ч нэмэгдэж, том ноёдын эдийн засгийн хүчин өсч ирхэд тэд улс төрийн талаар биеэ даан, Чоросын ноёдын эрхшээлд шууд дуулгавартай захирагдахгүйг эрмэлзэх болжээ. Нэг талаар ингэж урьдын төвлөрсөн засаг суларч, нөгөө талаар Ойрадууд баруун талаар нутаглан, Дундад Ази руу анхаарлаа хандуулах болсноор барга, буриад нарын нилээд нь Ойрадын захиргаанаас гарчээ. Харин урьд нь Чоросын шууд захиргаанд явсан Хошууд, Торгууд нар биеэ даан гарч ирсэн байна. Мөн Эсэн хааны хүү Борнагал гэгч Чоросоос тасран салж өөрийн харьяат аймгаа «Дөрвөд» хэмээн нэрийджээ.
Чингэж XVI зууны эхэн үеэс Чорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нь Ойрадын гол дөрвөн аймаг болжээ. Урьдын Хойд, Баатууд нар дайн байлдаанд ялагдаж, хүн ам нь нилээд сарнисан учир Чорос зэрэг аймгийн захиргаанд багтаж орсон байна.
XVI зууны сүүлчээс Дөрвөн Ойрадын нутаг нь баруун урдуураа Хами, хойгуураа Эрчис голын эх, Кэм гол, Хөвсгөл, зүүн талаараа Хангайн уулсын баруун бие, урдуураа Хөх нуур, Цайдамын хойд талд хүрч эргэн тойрон нүүдэлчидтэй хиллэжээ.
XV зууны сүүлчээр Зүүн Монголын хүчин өсч, хааны байр суурь бэхжин Ойрадыг захиргаандаа оруулахыг эрмэлзэх нь нэмэгдэв. Нөгөөтэйгүүр зүүн монголчууд Ордос, мөн Хөх нуурын зарим газрыг эзэмшсэн нь Ойрадын Хятадтай харилцах замыг боогдуулжээ. Энэ нь ойрадууд гадаад бодлогынхоо чигийг өөрчлөн, Зүүн Туркестан, Дундад Азийн зэрэг баруун, баруун хойд талынхаа улсуудын талаар идэвхитэй бодлого явуулахад хүргэжээ.
XV зууны эцэс үед Хасагийн (Казахын) ноёд Дундад Азийн худалдааны зам, худалдааны зах зээлийн төлөө Узбекийн ноёдтой тэмцэлдэж байжээ. Ойрадын эрх баригчид тэр тэмцлийг ашиглан, Дундад Азийн зарим томоохон хот суурин, юуны өмнө Хамийг эзлэн авахын тулд ихээхэн анхаарал тавьж байжээ. Учир нь Хами тэр үед Дундад Ази, баруун зүгийн орнуудыг Хятадтай холбосон худалдааны гол хаалга байсны хувьд Моголистан, Ойрад, Хятад гурвын өрсөлдөөний талбар болж байв.
XIV зууны эцэс XV зууны эхэн үед Монголын Юан улсын хаадын угсааныхан Хамийг эрхшээлдээ барьж байсан боловч XV зууны 20-иод оноос ойрадууд түүнийг эрхшээлдээ оруулж, тэндээс турфанчуудыг шахан гаргаж эхэлсэн байна. 1470 онд Моголистаны хан Хамид довтолж эзлэн, Ойрадын арван мянган хүнийг олзлон авчээ. Түүний хариуд ойрадууд 1472 онд Моголистанд халдан, Или голын хавьд тэдний цэргийг ихэд дийлж ухраан, Сыр-Даръя мөрөн хүртэл мөрдөн хөөжээ.

Ойрадын ноёд ч Моголистаны доройтсоныг ашиглан, тэнд өөрсдийн нөлөөгөө бэхжүүлэхийг эрмэлзэн, цэргийн тусламж үзүүлэх, худ ургийн холбоо тогтоохыг эрмэлзэв. Жишээ нь, «Турфаны нэг ноён Рахима Кашгарын хан Мухаммедийн эсрэг босон тэмцэхэд, Ойрадын ноёд Рахимад туслан, эсрэг этгээдийн цэргийг бут цохиод дараа нь түүнтэй хэлэлцээ хийж, нэгэн ойрад язгууртны охиныг түүнд гэргий болгон өгч» байжээ. Ойрадууд XVI зууны эхэн хүртэл Казахтай тайван найрсаг харилцаатай байв. Гэтэл XVI зууны 30-аад оноос тэдний харилцаа хурцдаж, удаан хугацаанд тэмцэлджээ. Энэ тэмцлийн гол шалтгаан нь Ойрад, Казахын эрх баригчид газар нутгаа өргөтгөн тэлж, бусдыг эрхшээлдээ оруулан захирч, эрх дарх, хөрөнгө баялгаа улам нэмэгдүүлэхийг хичээн, хоорондоо өрсөлдөж байсанд оршино.
1557 онд Дундад Азиас Хятад орох гэж явсан Английн жуулчин Жениксоны үгээр бол “тэр удаагийн дайны шалтгаан нь Ташкент хотыг төлөө тэмцэл байжээ”.
XVI зууны үеэс Казахын ноёд нэлээд хүчирхэгжиж, Ойрадын өнгөлзлөгийг хүчтэй эсэргүүцэх болсон учир ойрадууд гадаад бодлогын чигээ өөрчлөн Хөх нуурт анхаарлаа хандуулах болжээ. Тэд Хөх нуурт нэвтрэн орж, тэнд байсан түрэг угсааны зарим нүүдэлчдийг шахаж эхэлсэн боловч удалгүй Зүүн Монголын ноёдын эсэргүүцэлтэй тулгарсан байна.
XVI зууны эхээр төвлөрсөн захиргааг эсэргүүцэж Даян хаанаас зугтсан Уйгурын Ибэрэй тайш, Бурхай нарын ноёд Хөх нуурт нутаглаж байсан билээ. Мөн Зүүн Монголын Баруун түмний Түмэдийн Алтан хан, Ордосын Мэргэн жинон нар Ойрадууд Хөх нуурт Уйгурын ноёдтой холбоо тогтоож бэхжихээс болгоомжилжээ.
Зүүн Монголын ноёд 1532-1550-иад онд Уйгур, Ойрадыг хэд хэдэн удаа дайлж, Хөх нуурыг эрхшээлдээ оруулаад улмаар Хамийн хойд тал, Хангай, Алтайн завсар хавиар нутаглаж байсан Хойд, Чорос, Баатууд нарыг удаа дараа байлджээ. Тэд 1541 онд Чоросын тэргүүлэгч Онгочийг оруулан авч байжээ. Тэр үед Хами хавьд нутаглаж байсан Чоросын ноён Арвидбула (Арвитбула) уйгууруудад цохигдож, хүч нь сульдаад байжээ. Алтан хан дараа нь Баатуудын ноён Мангирыг эрхшээлдээ оруулж, 1558 онд Хойдын ноён Мань Мянгатыг ялж, эхнэр хүүхдийг нь олзлон, охиныг нь хатан болгохын зэрэгцээ, Их Мянганы Очирай тайжийг бас баруун тийш нь шахсан байна. Тэр үед Зүүн Монголын ноёд Ордосыг мэдэлдээ байлгаж, улмаар Хөх нуур, Ганьсугийн зарим хэсэг, Амдо-д нэвтрэн бэхжиж, Түвэдтэй шууд харилцаа тогтоохыг эрмэлзэж, тэр зорилгоо биелүүлэхийн тулд Ойрадад байн байн цэрэглэн халдаж, тэднийг баруун тийш нь шахахыг хичээж байжээ. Энэ зорилгоор Ордосын Хутагтай Сэцэн 1562 онд тэр үед Торгуудыг толгойлж байсан Буурыг бут цохиж, 1572 онд Хойд, Баатууд, Чоросын заримыг эрхшээлдээ оруулж, 1574 онд Ордосын Буянбаатар довтолж Хойдын Исэлбэй хиаг олзолжээ. Гэтэл Исэлбэй удалгүй олзноос мултраад Баянбаатарыг довтлон алсан. Зүүн Монгол, Ойрадын хоорондын эдгээр байлдааны явцаас үзэхэд, XVI зууны II хагаст Ойрадын том ноёдын эдийн засгийн хүчин нь өсөн, улс төрийн тархай бутархай байдал ноёрхож, дотоод нэгдэл нь сул, хүч нь тарамдуу байжээ.
Халхын Абатай сайн хан 1577 оны орчим Хөхвөр хэмээх газар Ойрадтай байлдан дийлж, өөрийн хүү Сувдаад тэднийг захируулсан боловч 1586 онд Абатай нас бармагц ойрдууд Халхын захиргаанаас гарчээ.Ойрад, Зүүн Монголын зах залгаа нутгийн хооронд болж байсан эдгээр мөргөлдөөн нь ихэндээ орон нутгийн шинж  чанартай байсан боловч заримдаа Монгол нутгийг хамарсан, нэлээд ширүүн тэмцэл болон хувирах явдал ч байв.
Монголын язгууртануудын мал сүрэг нь өсөн, эдийн засгийн хүч нөлөө нь нэмэгдэх тусам бусдын эрхшээл нөлөөнөөс гарч, бие даасан байдалтай оршихийг эрмэлзэх нь ихэсч, XVI зууны сүүл үеэс төвийн захиргаанаас гарч, ийш тийш нүүдэллэх явдал нэлээд үзэгджээ. Тийм нүүдэллэлт нь үргэлжийн хямрал, дайн байлдааны хөлөөс зайдуухан оршиж, аж ахуйгаа хөтлөх гэсэн эрмэлзлэлтэй холбоотой байв. Нөгөөтэйгүүр тэр үед өөрийн эзэмшил бүхий язгууртнууд түүнийгээ залгамжлагчаа өвлүүлж цааш нь үе дамжуулж чадахгүй булаагдах явдал бишгүй байжээ. Эдгээр байдал нь ноёдын сэтгэлийг түгшүүлж байв.
XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед Ойрад, Зүүн Монголын тэмцэл улам хурцдан, байн байн дайтаж, зүүн монголчууд, Ойрадыг баруун тийш нь Алтайн чанд руу шахан түрсээр байжээ.
Гэтэл Ойрадын баруун талаас нь Казахын хаан, султан нар эсэргүүцэн довтлох нь идэвхэжжээ. Дотроо баруун, зүүн хоёр хэсэгт хуваагдаж, тэдгээр нь бас дотроо ноёдын жижиг эзэмшилд дам хуваагдаж тархай бутархай байдалд автаад байсан ойрадууд баруун, зүүн тийш нь нэгэн зэрэг тэмцэх боломжгүй байсан учир тэд байн байн довтолгоонд өртөж, хохирол амсах нь нэмэгджээ. Зарим баримтаас үзвэл, 1587 онд Халхын Баруун гарын Шолой убаши Ойрадад довтлон, тэднийг бүр Эрчис мөрний хөндий хүртэл мөрдөн шахжээ. 1588 онд Турфаны эрх баригчид Ойрадад довтлон зүүн тийш нь шахсанаас гадна ойрадууд Казахтай хийсэн тэмцэлдээ бас ялагдсан байна. Тийнхүү дайн самууны хөлөөс зугтан, үлэмж хол нүүдэллэх зэргээр Ойрадын ард түмэн их чирэгдэн хохирох болов. Зарим судлаачдын тогтоосноор, чоросууд 1587 онд Алтан хан, Шолой убашийн довтолгооноос зугтан Эрчис мөрний хөндий, Ижил, Хөх нуур хүртэл нүүж байсан бол, хойдууд 1552 онд Кунга голын хөндийд нутаглаж байснаа 1587 онд Эрчис мөрний эхэнд очоод байжээ.
Нөгөө талаар Ойрадын мал сүргийн тоо толгой нь аажим боловч өсч, бэлчээр нутгаа тэлэх эрмэлзлэл нэмэгдэн, Хятад болон Дундад Азийн зарим орнуудын зах зээлд нэвтрэх гэсэн оролдлого нь амжилт олохгүй, Моголистан, Казахын эрх баригчид, султан нарын эсэргүүцэлтэй байнга тулгарч хохирол үзэж байв. Мөн дотоодын хямрал ч хурцдав.
Дотоод, гадаадын тэдгээр хүчин зүйл нь Ойрадын нийгмийг тогтворгүй, хямралт байдалд оруулжээ. Тйим нөхцөлд Ойрадын томхон ноёдууд бусдын эсэргүүцлийг дарах, тэднийг тэмцлийн талбараас шахан гаргах замаар хямралт байдлаас гарахыг оролдох болов.
Хошуудын зарим ноёд 1590-ээд оны дунд үед Хами болон Турфаны зарим нутгийг эрхшээлдээ оруулан Бархөл, Үрүмч хавьд нутаглах болжээ. Мөн Торгуудын Буйху өрлөгийн хүү Хо өрлөг нэг түм, таван мянган өрхөө авч, 1607 онд Ховог сайр, Эмээл хавиас баруун хойшлон, Орын гагц мод хэмээх газарт нүүн одсон байна. Чоросын тэргүүлэгчдэд дургүйцсэн жижг ноёд, өөрийн харьяатаа дагуулан Хо өрлөгийн хойноос очсоор, хэдэн жилийн дотор Торгуудын тэргүүлэгчдийн мэдэлд дөрвөн түм орчим өрх айл буй болсон ажээ. Хо өрлөг түүнээсээ улам цаашилж, Эрчис голын дунд урсгалд хүрээд, Ижил голруу элч илгээж, тэндхийн байдлыг тандуусны дараагаар тэд 1620-оод оны сүүлчээр улам цаашлан Эмба, Ижил мөрний урсгал дагуу газарт нүүжээ. Үүний дараагаар Хошууд, Зүүнгар, Хойд, Дөрвөдийн зарим ноёд өөрсдийн харьяаттайгаа нүүж, мөн Ижилд очсон Торгуудтай нийлжээ.
Ойрадад XVII зууны эхээр бурхны шашин дэлгэрсэн нь тэднийг үзэл санааны талаар нэгдэхэд зарим талаар дөхөм үзүүлсэн байна.


Эх сурвалж: Монгол улсын шинжлэх ухааны академи түүхийн хүрээлэн
“Монгол улсын түүх” гутгаар боть

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites