Ойрад түмний их наадам

Дөрвөд, баяд, захчин, торгууд,хотон, үзэмчин, урианхай, мянгад зэрэг ойрад угсаатан үндэсний хувцсаараа гоёж нийслэл хотынхоо төв талбайд цугларчээ. Тэд Ойрад Монголын “Их Хөгсүү” ардын урлаг, соёлын анхдугаар их наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн нь энэ юм.

Friday, November 11, 2011

Захчин

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна. Захчингууд 1754 онд Манжид эзлэгдэж Халхын Засагт хаан аймгийн гүн Цэвдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдаж байгаад 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу дөрвөн сум болгон, язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ. Маамад нь хошой чин вангийн зэрэг, сэцэн тайж гэж алдаршсан заргач Хүнгүйн ач болно. 1775 онд дээрх захчин хошууг мөнөөхөн Цэвдэнжавын харъяанаас...

Өөлд

Ойрад монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь өөлд юм. Өөлд гэдэг нэрийг ойрад хэмээх үг сунжирснаас үүссэн гэлцдэг. Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг. Баруун монголын нэгэн гол ястан болох Ховдын Өөлд бол XVII зууны эцсээр бүх ойрадын хаан цорос овогт Галдан бошигт Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан үүсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос Өвөр Монголын Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн ирсэн нь одоогийн Ховд, Эрдэнэбүрэн сумын өөлдүүд болно. Харин Орхонд...

Thursday, November 10, 2011

Торгууд

Монгол нэгэн аймаг. Одоо Монгол улс, Оросын холбооны улс, БНХАУ-д бүлгээрээ оршин амьдардаг. Торгууд нь Хэрээдийн Ван xаны торгон цэргийн зохион байгуулалтаас анх үүссэн ба Монголын Их Гүрний бүрэлдхүүнд оролцон эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай. Тэд урьд нь Хангайн нурууны зүүнтэйгүүр нутаглаж байсан байна.     Торгууд гэдэг нэрийн тухай анх  ,, Монголын Нууц Товчоо ,,-нд  тэмдэглэхдээ Хэрээдийн Ван хан мянган турхагууд цэрэгтэй цэрэгтэй байсан бас Хамаг Монголын хаан Тэмүүжин ,, далан турагууд ,, цэрэгтэй байсан гэжээ. Энэхүү турхагууд, турагууд гэсэн үгийн үндэс нь турхаг буюу ,, -ууд...

Page 1 of 212Next

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites